Нүүр Нийгэм Хүнд дөрвөн төрлийн оюуны чадвар бий
Нийгэм

Хүнд дөрвөн төрлийн оюуны чадвар бий

G.Press 2 сарын өмнө 86 үзэлт 0 сэтгэгдэл

 

1) Intelligence Quotient (IQ) Оюуны чадвар

2) Emotional Quotient (EQ) Сэтгэл хөдлөлийн чадвар

3) Social Quotient (SQ) Нийгэмших чадвар

4) Adversity Quotient (AQ) Бэрхшээлийг давах чадвар

1. Intelligence Quotient (IQ): Үүгээр таны танин мэдэхүйн чадварыг хэмждэг. IQ өндөртэй байх тусмаа та тооны хариултыг түргэн гаргаж, аливаа зүйлийг хурдан цээжилж, сонссон зүйлсээ маш сайн санаж байдаг.

2. Emotional Quotient (EQ): Үүгээр таны бусадтай эв найртай харилцах чадвар, цаг баримтлах чадвар, хариуцлагатай, шударга, даруу төлөв, бусдыг бодож чаддаг байх чадваруудыг хэмждэг.

3. Social Quotient (SQ): Үүгээр таны найз нөхөдтэй болох, бусадтай харилцах чадварыг болоод хэр удаан тухайн харилцаагаа эрүүл авч явах чадвартай байгааг хэмждэг.

EQ, SQ өндөртэй хүмүүс амьдрал дээр амжилт гаргах нь IQ өндөртэй боловч өнөөх хоёр нь муу хүмүүсээс харьцангуй өндөр байдаг. Гэвч сургуулийн орчинд IQ-г хөгжүүлэхээр фокуслаж харин EQ, SQ хоёрыг нь тоолгүй орхидог.

Бодит байдал дээр өндөр IQ тэй хүн IQ нь дундаж ч, нөгөөх хоёр чадвараа хөгжүүлж чадсан хүний доор ажиллах нь олонтой.

Таны EQ бол таны зан характер.

Таны SQ бол таны бусдыг өөртөө татах чадвар буюу харизм.

Тиймээс эдгээр гурван Q-ээ аль болох жигд хөгжүүлэхийг оролдохоос гадна, эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийнхээ EQ,SQ дээр нь илүү сайн хөгжүүлэлт хийж өгөх нь маш чухал.

Одоо харин дөрөв дэх Q хэмжүүрийн тухай ярилцья.

4. Adversity Quotient (AQ): Үүгээр таны хүнд хэцүү зүйлс тулгарах үед хэрхэн өөрийгөө алдалгүй босож ирж чадаж буйг хэмждэг.

Бэрхшээл тулгарах үед AQ нь хэн бууж өгөөд хаяад явах, хэн архинд орох, хэн гэр бүлээ хаях вэ гэдгийг шууд утгаараа тодорхойлж байдаг. Тиймээс үүнийг орчин үед магадгүй хамгийн хэрэгтэй чадвар гэж үзэж болох юм.

Хүний нөөцийн баримт бичиг:

www.hrmanager.mn

Хүний нөөцийн баримт бичгийг амраар шийд:

www.amarmanager.mn

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.