УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойг тохиолдуулан  Чойр өртөөнийхөн энэ оны зургадугаар сарын 11-ний өдөр  240 вагонд 15 710.510 тонн ачаа ачиж, хоногийн ачилтын  дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо. Тус өдрийн ээлжинд ажилласан өртөөний жижүүр Т. Төрболд ахлагчтай туслах жижүүр Н. Итгэл, техникийн конторч Г.Цэнд-Аюуш, галт тэрэгний найруулагч Б. Мөнхтулга, Б.Баяржавхлан, туслах найруулагч Д.Бадамцэрэн, Д.Наранбаяр, тооцооны оператор Д. Цацрал, О. Эрдэнэбаяр, мэдээлэгч Х.Ариунцэцэг, ачаа вагон хүлээлцэгч А. Тэмүүлэн, Р. Наранчимэг, Т. Түмэнхүслэн, мөн өртөөний жижүүр Р.Будхүү ахлагчтай туслах жижүүр С. Түвшинжаргал, техникийн конторч Г.Наранчимэг, галт тэрэгний найруулагч Б.Энхбат, туслах найруулагч Т.Билгүүн, ачаа вагон хүлээлцэгч Ц.Базарханд, Б.Жамбал нарын төмөр замчдыг өртөөний даргын Б/238 тоот тушаалаар шагнасныг өнгөрсөн Баасан гарагт гардууллаа. Чойр өртөө хэсэглэлийн Чойр, Шивээ- Овоо, Олон-Овоо, Айраг, Бор-Өндөр өртөөд зургадугаар сарын 11-нд нийт 401 вагонд 26454.96 тонн ачилт хийсэн нь Замын хэмжээнд  энэ өдөр  1016 вагонд  61845.79 ачаа ачсаны 42.8 хувийг эзэлж байна.