Хонконг жуулчдыг буцаан татахын тулд онгоцны тийз, бэлгийн талон өгч, аялал жуулчлалын ширүүн өрсөлдөөнд бусад алдартай газруудыг гүйцэхээр уралдаж байна.
Цар тахлын үеэр тус хот нь Хятад улсын "Тэг ковид" стратегийг дагаж, Сингапур, Япон, Тайвань зэрэг өрсөлдөгчдөөсөө хоцорч жуулчид нэвтрэх дүрмийг зөөлрүүлсэн. Хятад хилээ нэгдүгээр сард нээсний дараа ч аялал жуулчлалын сэргэлт удаашралтай байсан аж. Лхагва гарагт төрийн тэргүүн Жон Ли "Сайн уу Хонконг" аялал жуулчлалын кампанит ажлыг эхлүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдыг угтан авахын тулд тус хот 500,000 онгоцны тийзийг үнэ төлбөргүй олгоно гэж мэдэгдэв. "Хонконг одоо Хятадын эх газар болон олон улсын ертөнцтэй нягт холбоотой бөгөөд тусгаарлалт, хорио цээрийн дэглэм байхгүй" хэмээн тэрхүү ёслолын үеэр хэлэв. Хонконг 2019 онд тахал өвчин эхлэхээс өмнө 56 сая жуулчин хүлээн авсан бөгөөд энэ тоо тэдний хүн амаас долоо дахин их үзүүлэлт юм. Гэвч ковидын хатуу хязгаарлалт нь сүүлийн гурван жилийн хугацаанд жуулчдыг тасалж, аялал жуулчлалын салбар болон эдийн засгийг сүйрүүлсэн. Засгийн газрын урьдчилсан мэдээллээр тус хотын ДНБ өнгөрсөн онд 2021 онтой харьцуулахад 3.5 хувиар буурсан байна.
Эх сурвалж: eguur.mn