Нүүр Цаг үе Холбоочдын ур чадварыг сорьжээ
Цаг үе

Холбоочдын ур чадварыг сорьжээ

G.Press 1 сарын өмнө 69 үзэлт 0 сэтгэгдэл

 

Дохиолол холбооны II ангийн шугамын хэсгүүдэд гурав хүртэлх жил ажилласан механикч, монтёруудын дунд ХАБЭА-н тухай хууль, техник ашиглалтын журам, мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх "Ур чадварын тэмцээн-2026"  тэмцээн өчигдөр зохион байгуулагдаж олон залуус хурд хүч, онол, мэргэжлийн ур чадвараараа өрсөлджээ. Уг тэмцээн нь Замын даргын А/02 тушаалын хэрэгжилтийг хангах, мөн ХАБЭА-н сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан ажээ. Тэмцээний тэргүүн байрт Багахангай шугамын хэсгийн механикч Т.Ган-Очир, монтёр А.Батхөлөг нар шалгарсан бол дэд байрт Мандал шугамын хэсгийн Б.Буянтөгс, Б. Бахытбек нар шалгарсан байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.