Замын даргын үзлэгийн комисс Зүүнхараа зангилааны аж ахуйн нэгжүүдийн зуны тээвэрлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний бэлэн байдлыг шалгаж байна.
Зүүнхараа өртөө энэ оны эхний улирлын байдлаар 5050 тонн ачаа ачиж, ачилтын төлөвлөгөөг 181 хувиар биелүүлжээ. Мөн буулгалтын төлөвлөгөө 262 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол вагон явуулалт 239 хувьтай байна. Гэсэн хэдий ч тээврийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан байна.
2025 оны эхний улирлын тайлант хугацаанд 1484620 мянган төгрөгийн тээврийн орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеэс 76349 мянган төгрөгөөр илүү байна. Тайлант хугацаанд 49489.90 мянган төгрөгийн балансын ашигтай ажиллажээ.
Аялал жуулчлал нэмэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэргээр зорчигчдийн 90 хувь нь Түнх өртөөнд бууж байна.
Зүүнхараа өртөө оны эхний дөрвөн сарын байдлаар гологдол, дутагдал, зурмагийн тасалдалгүй ажиллажээ.
2025 онд хэсэглэлийн хэмжээнд ХАБЭА-г хангах 35 заалт бүхий төлөвлөгөө гарган ажиллаж, эхний улирлын байдлаар осол, осолд дөхсөн тохиолдол бүртгэгдээгүй байна.
Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн засвар үйлдвэрлэл хэвийн явагдаж байна.
Зүүнхараа ТҮГ нь 2025 оны эхний улиралд гологдол, дутагдал, ажлын алдаагүй ажиллаж, 1553 галт тэргэнд хяналтын үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 95 галт тэргээр илүү байна. Мөн салгалтгүй урсгал засварыг 115 вагонд хийж, нэг далд ноцтой гэмтэл илрүүлжээ.
Холбооны хэсгийн ажил хэвийн байна.
Замын I ангийн XI хэсэг замын засвар, арчилгаа хийх бүх бэлтгэлээ сайтар хангажээ.
Зүтгүүрчдийн амрах байрны ажил үйлчилгээ хэвийн, хоолны амт чанар сайн байна.
Зүүнхараагийн мод боловсруулах үйлдвэр “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд энэ жил гурван мянган мод үрсэлгээ хийжээ. УБТЗ-ын салбар нэгжүүд мод авч тарьж байгаа бөгөөд өнөөдөр гэхэд 300 ширхэг гацуур мод Баянтүмэн тасаг руу явуулахаар бэлдсэн байна.
Тус зангилааны нийгмийн салбарын аж ахуйн нэгжүүдийн ажил үйлчилгээ хэвийн сайн байна.
