Энэ сарын 20 буюу өнгөрөгч Пүрэв гарагт УБТЗ ХНН, МТЗ ТӨХК-ийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. МТЗ ТӨХК-ний төв байранд болсон уг уулзалтад УБТЗ ХНН-ээс Замын I орлогч дарга О.А.Казаков, Ерөнхий инженер Д.В.Бондарь, Ерөнхий инженерийн орлогч Ч.Мөнхцоож, Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар, МТЗ ТӨХК-иас Ерөнхий инженер н.Батзориг тэргүүтэй төсөл хөтөлбөр хариуцсан удирдлагын баг оролцжээ. Талууд УИХ-ын 21 дүгээр тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан холбогдох ажлуудыг хэрхэн хэрэгжүүлэх болон 14 мега төслийг хамтран урагшлуулах талаар харилцан мэдээлэл өгч, санал солилцлоо.
