Сар шинийн босгон дээр УБТЗ ХНН 2023 оны хөдөлмөрийн уралдаанаа дүгнэж тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний зорилтыг хэрэгжүүлэхэд ажлын амжилт гаргасан зангилаа, алба, хэлтэс, салбар нэгж, цех, тасаг, хэсгийг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Тодруулбал, Зангилаадаас Дархан зангилаа тэргүүлж, Замын-Үүд, Сайншанд зангилаа удаах байруудад шалгарсан байна. Харин шагналт байрт Сүхбаатар, Зүүнхараа, Эрдэнэт зангилааныхан шалгарсан байна.
Хөдөлгөөнтэй шууд холбоотой албадаас Тээвэр зохион байгуулалтын алба, Замын аж ахуйн алба, Дохиолол холбооны алба эхний гурван байрт, шагналт байрт Тээврийн хяналтын алба, Вагоны аж ахуйн алба, Зорчигч тээврийн алба шалгарав.
Хөдөлгөөнтэй шууд бус холбоотой алба, хэлтсээс Хүний нөөцийн алба, Төлөвлөлт, эдийн засгийн алба, диплом, Техникийн бодлого, стандартчиллын албад уралдааны эхний гурван байрыг эзэлж, шагналт байрт Хууль зүйн алба, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн алба, Гадаад харилцааны алба, Дотоод аудит, хяналт шалгалтын албад тодорчээ.
Уралдаанд хөдөлгөөнтэй шууд холбоотой салбар нэгжүүдээс Чойр өртөөний хамт олон түрүүлж, Дохиолол холбооны II ангийнхан удаалж, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо гутгаар байр эзэлсэн байна. Харин Замын II анги, Зорчигчийн вагон депо, Замын VI анги шагналт байрт оржээ.
Хөдөлгөөнтэй шууд бус холбоотой салбар нэгжүүдээс I байрт Олон улсын Тээвэр зуучлалын төв, II байрт Чулуун завод, III байрт Барилга ашиглалт үйлчилгээний I анги, шагналт байрт Хэмжил зүйн төв, Төмөр замын чуулга тус тус шалгарч, шагнал гардлаа.
Хөдөлгөөнтэй шууд холбоотой цех, тасаг, хэсгүүдээс шагналт байрт Тээвэр зохион байгуулалтын албаны Захиран хувиарлах хэлтэс, Чингэлэг тээврийн хэлтэс, Сүхбаатар өртөөний Ачаа тээврийн цех,Замын-Үүд өртөөний Ачаа тээврийн цех, Дархан өртөөний Хөдөлгөөн цех, Аршаант өртөө, Нартын хошуу зөрлөг, Үнэгт зөрлөг, Эрчим хүч ус хангамжийн II ангийн Айраг ЦШС-ний хэсэг, Зорчигчийн вагон депогийн II цуваа, Сайншандын Цэрэгжүүлсэн хамгаалалтын анги, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн Засварын I цех, ЗЗМС-ын Гүүр хоолойн цех, Замын I ангийн гүүрийн цех
Замын II ангийн хоёр, долдугаар хэсэг, Замын IV ангийн тавдугаар хэсэг, Замын VI ангийн гуравдугаар хэсэг, Дархан татах хэсгийн Засварын цех, Улаанбаатар татах хэсгийн Механик цех, Вагон ашиглалтын депогийн Толгойт ТҮГ, Вагон ашиглалтын депогийн Сүхбаатар ТҮГ, Дархан ТҮГ, Дохиолол холбооны II ангийн шугамын хоёрдугаар хэсэг, Дохиолол холбооны I ангийн Шалган турших хэсэг, Баянтүмэн тасгийн Замын ангийнхан шалгарав.
Хөдөлгөөнтэй шууд бус холбоотой цех, тасаг, хэсгүүдээс Зорчигчийн вагон депогийн Хүний нөөцийн тасаг, Баянбуурал амралтын Барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээний цех, Хүүхдийн секторийн “Ирээдүй”, “ Алтанхаргана” цэцэрлэг, Төлөвлөлт эдийн засгийн албаны Тарифын хэлтэс, Төлөвлөлт эдийн засгийн албаны Хөдөлмөр цалин хөлсний хэлтэс, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны Орлого бүрдүүлэлт, шинжилгээний хэлтэс, Төв засварын үйлдвэрийн Механик цех, Чулуун заводын Авто хүнд механизмын цех, Мод боловсруулах үйлдвэрийн Борлуулалтын цех, Техникийн бодлого, стандартчиллын албаны Технологийн хэлтэс, Техникийн бодлого, стандартчиллын албаны Стандартын хэлтэс, Кейтринг-Зочлох үйлчилгээний хэлтсийн Улаанбаатар түргэн хоолны цех, Зорчигч тээврийн төвийн тээшийн цех, Төв эмнэлгийн Дотрын II тасгийг шалгаруулсан байна.
Мөн Хөдөлгөөний аюулгүй байдал хангаж ажилласан байгууллагаар
Дархан өртөөг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажилласан байгууллагаар Вагон ашиглалтын депог шалгаруулан шагнав.
Түүнээс гадна сар шинийн босгон дээр мэргэжлийн аварга, сайчуудаа тодрууллаа.
“УБТЗ” ХНН-ийн 2023 оны мэргэжлийн аваргаар шалгарсан ажилтнуудыг тус бүр "Хөдөлмөрийн аварга"-ын медаль, өргөмжлөл, 2.0 сая төгрөгөөр шагнаж, хүндэт самбарт зургийг нь тавьж алдаршуулахын зэрэгцээ Вьетнам улсад аялуулах юм.
