Монгол-Оросын Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн түүхт 75 жилийн ойг тохиолдуулан тус нийгэмлэгийн улс орны хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөрийн хамт олны амжилт бүтээлийг өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган “Хөдөлмөрийн баатар” цолыг хүртээсэн билээ.

Замын дарга Х.Хэрлэн шинэ оны босгон дээр тушаал гарган нийгэмлэгийн түүхэн ололт амжилтыг бүтээхэд идэвх санаачилга гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа нийт ажилтан болон гэрээт ажилтнуудад цолны хишиг хүртээж, тус бүр 100 мянган төгрөгөөр шагнахаар шийдвэрлэжээ.