Нүүр Цаг үе Хөдөлгөөнчдийн зөвлөгөөн боллоо
Цаг үе

Хөдөлгөөнчдийн зөвлөгөөн боллоо

G.Press 2 жилийн өмнө 83 үзэлт 0 сэтгэгдэл

 

Тээвэр зохион байгуулалтын алба есдүгээр сарын 29-ний өдөр Тээврийн хяналтын алба, Дохиолол холбооны алба, СИРДП-Е хэлтэс, Замын II ангитай хамтран шинээр томилогдсон өртөө зөрлөгийн дарга, өртөөний жижүүр, туслах жижүүрүүдийн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Уг зөвлөгөөнд 77 ажилтан хамрагджээ.

Зөвлөгөөний гол зорилго нь ажилтнуудын онолын болон дүрэм, журмын мэдлэгийг бататгах, хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр гарч байгаа гологдол, дутагдал, үл тохирлуудыг таслан зогсоох, бууруулахад чиглэсэн юм. Түүний тулд үр дүнтэй арга хэмжээнүүдийг тусган авч хэрэгжүүлэх, тушаал, дүрэм журмын дагуу хариуцлагатайгаар ажил үүргээ гүйцэтгэх, технологийн дагуу ажиллах, хөдөлгөөнтэй холбоотой ажилтнуудын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр зөвлөгөө өгөхийн зэрэгцээ тэдний санал хүсэлтийг сонсож, хүндрэлтэй асуудлуудыг хэлэлцлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.