УБТЗ-ын зүтгүүр болон зорчигчийн вагоны паркыг зуны тээвэрт бэлтгэх хаврын комиссын үзлэг үргэлжилж байна.
Тодруулбал, Зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд энэ сарын 6-наас зүтгүүрийн паркыг зуны тээвэрт бэлтгэх комиссын үзлэг, засварын ажил эхэлжээ. Нийт 134 зүтгүүрийг хаврын комиссын үзлэгт оруулахаар төлөвлөснөсс Дархан татах хэсэгт 36.5 (үүнээс дөрөв нь Сүхбаатар эргэх депод), Улаанбаатар татах хэсэгт 51.5, Сайшанд татах хэсэгт нийт 42 (үүнээс 15 нь Замын-Үүд эргэх депод), Баянтүмэн тасагт дөрвөн зүтгүүр хаврын үзлэгт оруулж, зуны тээврийн бэлтгэх хангахаар ажиллаж байна. Зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд илчит тэрэгний паркыг зургадугаар сарын 8-ны дотор зуны тээвэрт бүрэн бэлтгэж дуусна гэж мэдээллээ.
Харин Зорчигчийн вагон депогийн хамт олон энэ хавар зорчигчийн 70 вагоныг зуны тээвэрт бэлтгэх аж. Энэ сарын 20-нд эхэлсэн уг үзлэгийг ажлын найм хоногт бүрэн дуусгах төлөвлөгөөтэй юм байна.
