Зорчигчийн вагон депогийн хэмжээнд галт тэрэгний вагоны үйлчлэгчид илүү цаг ажиллах хэд хэдэн шалтгаан бий болжээ. Тухайлбал, зарим чиглэлийн галт тэрэгний бүрэлдэхүүн нэмэгдэж олон вагонтой явах болсон, мөн орон тоо дутуу, үйлчлэгчдийн өвчлөл их байгаагаас илүү цагийн асуудал гарах болжээ. Тиймээс дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Зорчигчийн вагон депогийн дарга Б.Юлхарсүрэн болон ИТА-чид нийт 13 хүн Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 286/285 дугаар галт тэргэнд вагоны үйлчлэгчээр ажиллажээ. Ийнхүү нэг удаагийн “Хишиг өдөр”-өөр тэд нийт 260 цаг ажилласан байна.

Тус депогийн удирдлагууд ийнхүү илүү цаг гарсан үед өөрсдөө “Хишиг өдөр”-өөр ажлын байраа сольж, илүү цагийг багасгахаас гадна зорчигч үйлчилгээний нөхцөл байдалтай биеэр танилцаж, зорчигчдын санал сэтгэгдлийг сонсох давхар үр ашигтай аялал болдог хэмээн депогийн дарга ярилаа.

Тэд өмнө нь 2019 онд удирдах ажилтнуудын “Хишиг өдөр”-ийг зохион байгуулж байсан юм.