Нүүр Цаг үе Хилийн өртөөдийн галт тэрэг солилцоо нэмэгджээ
Цаг үе

Хилийн өртөөдийн галт тэрэг солилцоо нэмэгджээ

G.Press 1 жилийн өмнө 80 үзэлт 0 сэтгэгдэл

             

  Энэ сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдааны мэдээг хүргэж байна. Оны эхнээс хоёрдугаар сарын 7-ныг хүртэл 3.4 сая тонн ачаа тээвэрлэсэн бол 2.4 сая тонн ачаа ачжээ. Өмнөх долоо хоногт нь тээвэрлэсэн экспорт, импорт, транзит тээврийн хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн дүнтэй гарсан байна. 

Орон нутгийн тэр дундаа ДЦС-уудын вагон хангалт, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж, хоногийн нүүрсний нөөцийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. 11-ний байдлаар, ДЦС-ууд 12-30 хоногийн нүүрсний нөөцтэй байв. Мөн орон нутгийн нүүрсний тээвэрт шаардлагатай 600 хагас вагоныг “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-иас түр авч ашиглах асуудал яригдсан юм.

Сарын эхний долоо хоногт Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигаар солилцох галт тэрэг солилцоо авсан талдаа 111, өгсөн талдаа 112 галт тэрэг байгаа нь өмнөх оны мөн үеэс өссөн дүнтэй гарлаа. Нарийн царигаар авсан, өгсөн талдаа адил тэнцүү 50 галт тэрэг байгаа нь өмнөх долоо хоногоосоо гурван галт тэргээр тус тус илүү байв. Наушки-Сүхбаатар өртөөгөөр 60 галт тэрэг хүлээн авсан нь өмнөх долоо хоногоосоо 11 галт тэргээр, 50 галт тэрэг хүлээлгэн өгсөн нь найман галт тэргээр өссөн. Тус өртөөгөөр хүлээн авсан чингэлгийн транзит галт тэрэг өсөж байгаа нь Замын-Үүдийн чингэлгийн бөөгнөрөл буурахад эерэг нөлөөлж байна. Сарын эхний долоо хоногийн байдлаар Замын-Үүдийн чингэлгийн бөөгнөрөл 3135-аас 2800 болтол буурчээ. 11-ний өдрийн байдлаар зүтгүүрийн хоногийн парк 56 байсан учир өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангахад цаашдаа ачааны хөдөлгөөнд 69 зүтгүүр шаардлагатай гэсэн тооцоо гарсан юм. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.