Өнгөрсөн 2024 онд Хятадын төмөр замын салбар 850.6 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, 3.99 тэрбум тонн ачаа, 4.08 тэрбум зорчигч тээвэрлэжээ
2024 онд Хятад улсын төмөр зам 850.6 тэрбум юанийн үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт хийсэн нь 2023 онтой харьцуулахад 11.3 хувиар өсжээ. Мөн 3113 км шинэ төмөр зам ашиглалтад орсны дотор 2457 км нь хурдны төмөр зам байв. 2024 оны эцсийн байдлаар Хятад улсын төмөр замын нийт урт 162 мянган км-д хүрсэн бөгөөд үүнээс 48 мянган км нь хурдны төмөр зам юм.
2024 онд Хятад улсын төмөр зам нийт 3.99 тэрбум тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оноос 1.9 хувиар өсөж, дараалан найман жилийн турш өсөлтөө хадгаллаа. Түүнчлэн өдөрт дунджаар 180 мянга гаруй вагон ачаа ачиж, шинэ рекорд тогтоожээ.
Өнгөрсөн онд Хятад улсын төмөр зам давхацсан тоогоор 4.08 тэрбум зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оноос 10.8 хувиар өссөн байна. Үндэсний хэмжээнд төмөр замын нэг өдөрт тээвэрлэсэн зорчигчдын тоо түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч, давхацсан тоогоор 21 сая 448 мянга болжээ.