Хятадын төмөр замын Хөх хотын товчооны группийн мэдээлснээр, 2025 оны нэгдүгээр сарын 5-наас эхлэн Хятадын төмөр зам галт тэрэгний шинэ цагийн хуваарийг мөрдөн хэрэгжүүлж эхлэх юм. ӨМӨЗО-ны төв болон баруун хэсэгт өндөр хурдны галт тэрэг, хурдны галт тэрэг болон ердийн галт тэрэгний тоо нэмэгдэнэ.
Энэхүү цагийн хуваарийн зохицуулалтын дагуу төмөр замын салбар Жинин-Датун-Юаньпин чиглэлийн хурдны төмөр зам ашиглалтад орсны дараа, түүнийг бүрэн гүйцэд ашиглаж, үндэсний хурдны төмөр замуудын сүлжээний шинэ тээврийн хүчин чадалтай гүнзгий уялдах болно. Хөх хот, Бугат хотоос Ханжөү, Шанхай, Чунчин, Ши-ань, Чэндү, Жинань, Жэнжөү, Ланьжөү, Тайюань, Ши Нин, Чиндао, Датун, Юньчэн болон бусад чиглэлд ирж очих хурдны галт тэргийг ажиллуулснаар, Өвөр Монголын төв болон баруун хэсгээс Хятадын умард, зүүн, баруун өмнөд, баруун хойдын бүс нутагт ирж очих галт тэргэний аялалын хугацааг ихээхэн богнисогож, Хөх хотоос Шанхай, Ханжөү, Чэндү, Чунчин зэрэг хот хооронд зорчих хурдны галт тэрэгний аялалын хугацааг өмнөх ердийн галт тэрэгтэй харьцуулахад тал хувиар багасч, зорчигчдын аялалд илүү олон сонголтыг хангах болно.
Ачаа тээврийн хувьд, төмөр замын товчоо дамнасан ачааны хоёр галт тэрэгний тоог нэмж нийт 15 болгож, “Өвөр Монголд үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүнийг бүс нутгаас гадна болон гадаадад галт тэргээр борлуулах боломж бүрдэх юм.