“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга хүндэт ноён Х.Хэрлэн танаа

Шинэ он - 2024 он эхэлж “Хаврын баяр” дөхөж буй энэ цаг мөчид миний бие Хятадын төмөр замын нэрийн өмнөөс, мөн хувиасаа Танд болон Улаанбаатар төмөр замын нийт хамт олонд хамгийн сайн сайхныг хүсэн мэндчилж байна.

Бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүнд 2023 онд Хятад-Монгол хоёр улсын төмөр замын боомт саадгүй, аюул осолгүй ажиллан Хятад-Европ чингэлгийн галт тэрэгний тоо, экспорт, импортын нийт ачааны нэвтрүүлэлтийн хэмжээ өсөж түүхэн дээд амжилт тогтоолоо. Ингэснээр Хятад-Монгол хоёр улсын төдийгүй коридорын дагуух орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд тээврийн найдвартай байдлыг хангах замаар үнэтэй хувь нэмэр оруулж буй юм.

Энэ боломжийг ашиглан Танд болон Улаанбаатар төмөр замын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Эхэлж буй шинэ онд бид та бүхэнтэй хамтын ажиллагааны түвшингээ ахиулж шинэ, илүү том амжилтад хүрэх болно.

Хүндэтгэсэн,

“Хятадын төмөр замууд” корпорацийн

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Лю Жэнфан /гарын үсэг/

2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр