Нүүр Нийгэм Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын зорчигч тээврийг нээхээр боллоо
Нийгэм

Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын зорчигч тээврийг нээхээр боллоо

G.Press 2 жилийн өмнө 76 үзэлт 0 сэтгэгдэл

 

"Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын зорчигч тээврийг нээхээр боллоо" гэж ГХЯ-наас мэдээллээ. Тодруулбал, Гадаад харилцааны яам, Бээжин дэх Элчин сайдын яамны ажлын дүнд Хятадын тал  Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын зорчигч тээврийг сэргээх бэлтгэл ажлыг бүрэн хангасанаа мэдэгджээ.

Үүний дагуу  Хятадын тал наймдугаар сарын 25-ны өдөр /Баасан гараг/ зорчигч тээврийг эхлүүлэх болон бусад асуудлыг хоёр талын орон нутгийн төр захиргааны байгууллага хооронд тохиролцох саналыг хүргүүлээд байна. Түүнчлэн  Монголын талыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хил нэвтрэлтийг үргэлжлүүлэн сайжруулах, боомтыг аюулгүй, жигд хэвийн ажиллуулах нөхцөлөөр хангахыг хүсчээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.