Нүүр Цаг үе Хятад-Европын галт тэрэг 3850 удаа аялжээ
Цаг үе

Хятад-Европын галт тэрэг 3850 удаа аялжээ

G.Press 2 жилийн өмнө 62 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хятадын ӨМӨЗО-ны Манжуур боомт, Эрээн боомт нь Хятад-Европын галт тэрэг зорчих зүүн, төв шугамын гол зам юм. Энэ оны эхний хагаст Өвөр Монголоор Хятад-Европын галт тэрэг давхардсан тоогоор нийт 3850 удаа хилээр орж гарч, Өвөр Монголын хилийн шалган өнгөрүүлэх байгууллага нь Хятад-Европын галт тэргэнд “ногоон гарц” нээж, боомтоор дамжсан эдийн засгийг түргэтгэжээ.

Энэ оны эхний хагас жилд Өвөр Монголын Эрээн боомтын хилийн шалган нэвтрүүлэх газар хилээр орж гарсан Хятад-Европын 1524 удаагийн галт тэргийг шалган өнгөрүүлсэн нь ноднингийн мөн үеэс 21.2 хувиар нэмэгджээ. Одоог хүртэлх байдлаар, Эрээн боомтоор дамжин өнгөрөх Хятад-Европын галт тэрэгний маршрут нэмэгдээд 68 болж, Герман, Орос, Беларусь зэрэг 10 гаруй орон, 60 гаруй бүс нутгийг холбож, Хятад-Европын галт тэрэг нь нийт 12600 удаа аялахдаа 1 сая 267 мянган стандарт чингэлэг зөөвөрлөж, нийт 11 сая тонн буюу 27 тэрбум 820 сая ам.долларын үнэ бүхий ачаа барааг тээвэрлэсэн байна.

Эрээн хотын Хилийн шалган өнгөрүүлэх газрын үүрэгт ажлын хоёрдугаар багийн дэд дарга Вэй Вэй хэлэхдээ, "Тус боомт Хятад-Европын галт тэргэнд шуурхай шалгалт хийх, лацын шалгалтаас чөлөөлөх зэрэг шинэ арга хэмжээ хэрэгжүүлснээр, галт тэрэг тутмын гаалиар нэвтрүүлэх цагийг 20 минут орчим, дээд талдаа 30 минутын дотор гүйцэтгэх болж, хилийн шалгалтын үйлчилгээг чанаржуулан, боомтоор дамжсан эдийн засгийн хөгжлийг түргэтгэж байна гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.