Нүүр Гадаадын төмөр зам Хятад-Европын ачааны галт тэрэгний тоо 4000 давлаа
Гадаадын төмөр зам

Хятад-Европын ачааны галт тэрэгний тоо 4000 давлаа

G.Press 16 цагийн өмнө 24 үзэлт 0 сэтгэгдэл

Арваннэгдүгээр дүгээр сарын 3-нд автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа ачсан Хятад-Европын ачааны галт тэрэг Өвөр Монголын Эрээн боомтоос Европыг зорин хөдөлснөөр тус чиглэлийн дунд коридороор энэ онд нэвтэрсэн галт тэрэгний тоо 4000 давлаа. Одоогоор тус коридорын 76 чиглэлээр 10 гаруй улсын 70 гаруй тээврийн зангилаа өртөөг холбож байна. Эрээн боомт “Дижитал боомт” систем болон өртөөдийн нэгдсэн ажиллагааны механизмыг ашиглан гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг дээшлүүлж, шинэ эрчим хүчний автомашин зэрэг нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлж байна.

Энэ сарын 2-ны байдлаар тус коридороор нийт 3993 галт тэрэг нэвтэрч, 3 сая 902 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тус тус  дөрвөн хувь, 24.6 хувиар өсөж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.