Нүүр Ахмад үе Ахмадын хөдөлмөр, өрхийн орлогын эх үүсвэр, баялаг бүтээх бодит боломж
Ахмад үе

Ахмадын хөдөлмөр, өрхийн орлогын эх үүсвэр, баялаг бүтээх бодит боломж

G.Press 47 минутын өмнө 4 үзэлт 0 сэтгэгдэл

“Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, баялаг бүтээгчдийг нэмэгдүүлэн, өрхийн орлогыг өсгөе” уриан дор зохион байгуулсан үзэсгэлэн худалдаа өнгөрсөн долоо хоногт амжилттай боллоо.

УБТЗ ын Ахмадын хороо, зөвлөлийн 35 ахмад оролцсон тус арга хэмжээ хоёр өдрийн турш хөл хөдөлгөөн, худалдаа наймаа, баяр баяслаар дүүрэн өрнөсөн юм. Өнгө алагласан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, гар урлалын бүтээл, эмийн ургамал, цагаан идээ гээд ахмадуудынхаа өөрсдийн хөдөлмөр, ур ухаанаар бий болгосон олон нэр төрлийн бүтээгдэхүүн худалдан авагчдын сонирхлыг татаж байв. Энэхүү үзэсгэлэн худалдаа ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээс гадна тэдний туршлага, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг олон нийтэд таниулсан онцлог арга хэмжээ боллоо. Ахмадын холбооны хашаанд улаан халзтай монгол гэрт Баянбуурал амралтын Ахмадын хорооныхон 21 нэр төрлийн цагаан идээгээ дэлгэн худалдаалсан нь үзэсгэлэнгийн өнгө төрхийг чимээд зогсохгүй хоёр өдрийн борлуулалтаараа тэргүүлжээ. Ахмад настан, малчин З.Доржсүрэнгийн хотноос шинэхэн ирсэн сүү, тараг, өрөм, ааруул, хайлмаг зэрэг цагаан идээ нь худалдаанд гарсан даруйдаа дуусаж байв. Мөн Баянбуурал амралтын газрын нэрийн брэнд талх, боорцог эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэг байлаа. Тус амралтын газарт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан 55 ахмадын 15 нь мал маллах, төмс, хүнсний ногоо тариалах, хадлан тэжээл бэлтгэх зэргээр өрхийн аж ахуй эрхэлж байна. Түүнчлэн, саасан сүүгээ “Витафит” компанид газар дээр нь борлуулж, өрхийн орлогодоо нэмэрлэдэг аж. Энэ бол гавьяаныхаа амралтад гарсан ч хөдөлмөрийн үнэ цэнийг эрхэмлэн, өөрийн хүчээр амьдралаа баяжуулж яваа ахмад үеийнхний бодит жишээ юм.

Үзэсгэлэн худалдаанд төмөр замын олон байгууллагын ахмадууд идэвхтэй оролцлоо. Замын II ангийн ахмад төмөр замчин Г.Сарантуяа, Д.Урангоо, Зорчигчийн вагон депогийн ахмад Д.Оюунчулуун, Я.Оюун, Дархан зангилааны ахмад настан Д.Эрдэнэчимэг, Улаанбаатар татах талбар байлаа. Төмөр замын хөгжилд олон жил хөдөлмөр, зүтгэлээ зориулсан ахмадууд гавьяаныхаа амралтад гарсан ч нийгмийн амьдралаас хөндийрөх бус, өөрийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрөөрөө баялаг бүтээж, өрхийн орлогоо нэмэгдүүлэн, залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлсээр байна. хэсгийн Ц.Ганчимэг нар өөрсдийн үйлдвэрлэж, урласан бүтээгдэхүүнээрээ оролцож, чамгүй борлуулалт хийсэн байна. Тухайлбал, Д.Оюунчулуун гуай жамц давсаар ядаргаа тайлах, хөлийг амраах зориулалттай давсан бөмбөлөг урладаг аж. Харин Я.Оюун аяганы соёлыг бусдад түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй оролцдог, авьяаслаг нэгэн бөгөөд “Нүүдэлчин” фестивальд тогтмол оролцож, үндэсний өв соёлоо сурталчилдаг байна. Сүхбаатар зангилааны ахмад настан Л.Алтанцэцэгийн зөгийн бал мөн борлуулалт сайтай байв. Тэрбээр, “Гурван сая төгрөгийн борлуулалт хийлээ” хэмээн инээмсэглэн ярихдаа хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэндээ баяртай байгаагаа илэрхийлж байв. Л.Алтанцэцэг зөвхөн зөгийн аж ахуй эрхлээд зогсохгүй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, мод, бут үржүүлдэг. Өвлийн улиралд зөгийнүүдээ айлын зооринд өвөлжүүлж, хавар эрт хүлэмжиндээ тарьсан ногоон сонгиноо борлуулна. Ийнхүү жилийн дөрвөн улиралд амсхийх завгүй хөдөлмөрлөж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын зэрэгцээ өрхийнхөө орлогыг нэмэгдүүлж явдаг ажилсаг нэгэн ажээ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа ахмадуудын хувьд бүтээгдэхүүнээ борлуулах боломж төдийгүй, өөрсдийн хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэх, туршлагаа хуваалцах, бусадтайгаа танилцаж, урам зориг авах сайхан Ахмадын хөдөлмөр бол амьдралын туршлага, бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч зан чанарын үнэт өв юм. Тэднийг дэмжих нь зөвхөн ахмад настны орлогыг нэмэгдүүлэх төдийгүй, нийгэмд бүтээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг өргөжүүлэх, баялаг бүтээгчдийг нэмэгдүүлэх чухал алхам билээ.

 

П.ТҮМЭНДЭМБЭРЭЛ 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.