“УБТЗ” ХНН энэ оны арваннэгдүгээр сарын 05-ны байдлаар 2526 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргийг Монгол Улсын нутгаар аялуулаад байгаа нь өнгөрсөн оноос 609 галт тэргээр илүү байна. УБТЗ-ын хамт олон 2021 онд 2513 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялуулж дээд амжилт тогтоож байсан бол энэхүү амжилтаа 2023 оны эхний арван сарын дотор ахиулж чадлаа. Оны эцэст 2900 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрүүлж, Ази-Европын хоорондох бараа эргэлтэд идэвхтэй
оролцох зорилттой ажиллаж байна.


***

 

З а мын Ний гмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, УБТЗ-ын Политехник коллежийн захирал Ё.Бямбатогтох нар БНСУ-ын Дуняны их сургуулийн захирал Ha Woon Lee, Замын тэнхимийн эрхлэгч, профессор Junk Hyak Sun, профессор Oh Dong Wook нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр төмөр замын хүний нөөцийг чанартай бэлтгэх зорилтын хүрээнд багш нарыг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх асуудлаар харилцан санал солилцлоо.


***


Замын аж ахуйн албаны есөн салбар нэгжид сахилга батыг бэхжүүлж, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, ажилчдын эрүүл аюулгүй орчинд осол дутагдалгүй ажиллах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Ажлын чанар, бүтээмжийг дээшлүүлэх 5С” хөтөлбөрийн дагуу ирүүлсэн материалыг дүгнэв. Энэ дагуу 66 ажлын байрт 1С, 31 ажлын байрт 2С, дөрвөн ажлын байрт 3С гэрчилгээ олгожээ.