УБТЗ-аар зорчигч нь 5-12 насны хүүхэдтэйгээ галт тэргээр зорчихдоо хүүхдийнхээ тасалбарын үнийг "Хүүхдийн тариф"-аар тооцуулдаг. Харин суудал эзлэхгүй, 0-5 насны гурван хүүхдийг бол асран хамгаалагчийн хамт үнэ төлбөргүй авч явахыг зөвшөөрдөг. Мөн хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд орон нутгийн харилцааны галт тэрэгний вагонд дараах хөнгөлөлттэй тарифаар үйлчилдэг. Үүнд, унтлагын буюу плацкарт вагон 20 хувь, тасалгаа буюу купе 30 хувийн хөнгөлттэй үнээр үйлчилж байна.
Олон улс, орон нутгийн зорчигчийн галт тэрэгний тасалгаат /купе болон зөөлөн/ люкс ангиллын бүх вагонуудын III тасалгааны /купе/ суудлын тасалбарыг ганцаараа зорчиж буй эмэгтэй зорчигчдод зориулан ягаан өнгийн тэмдэглэгээтэй худалдаалдаг.
Та мэдээлэл авахыг хүсвэл 21-242472, 21-242473 дугаарт хандана уу.
