Нүүр Цаг үе Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Цаг үе

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

G.Press 4 сарын өмнө 106 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга О.А. Казаков болон “Мобиком" корпорацийн гүйцэтгэх захирал Кожи Курушима нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь УБТЗ ХНН болон "Мобиком" корпорацийн хооронд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ажлын хоорондын уялдаа холбоог сайжруулах, Мобиком болон групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах, хялбар хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэж хамтран ажиллах зорилготой юм.

Санамж бичигт гарын үсэг зурах үеэр УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга О.А. Казаков хэлсэн үгэндээ, "Мобиком" корпораци бол манай эртний түнш юм. Бид УБТЗ-ын ажилтан албан хаагчид төдийгүй зорчигчдод хүргэх харилцаа холбооны үйлчилгээний чанарыг сайжруулахаар хамтран ажиллаж байна. Бидний харилцан ашигтай хамтын ажиллагаа улам бүр үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцлон дурдав.

“Мобиком" корпорацийн гүйцэтгэх захирал Кожи Курушима хэлэхдээ "Бид УБТЗ-тай зөвхөн үүрэн холбооны чиглэлээр бус илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой болсондоо баяртай байна. Манай хамтын ажиллагаа улам уян хатан болж байгаа бөгөөд энэ нь Монгол шиг уудам газар нутагтай улсад логистикийн салбарыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж найдаж байна" гэлээ.

УБТЗ ХНН болон "Мобиком" корпораци нь 2019 оноос хойш хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Талуудын хооронд байгуулсан анхны санамж бичгээр ажилчдад зориулсан тус корпорацийн үйлчилгээг үзүүлж эхэлж байв.

Ташрамд дурдахад, УБТЗ ХНН нь 2000 онд Монгол Улсад анх удаа ОХУ-ын хилээс БНХАУ-ын хил хүртэл 1400 км үргэлжлэх шилэн кабелийн сүлжээг тавьсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.