Нүүр Чөлөөт Ханш нээх үеэр Хятадад 790 сая хүн зорчжээ
Чөлөөт

Ханш нээх үеэр Хятадад 790 сая хүн зорчжээ

G.Press 1 жилийн өмнө 45 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хятадын Зам тээврийн яамнаас гаргасан сүүлийн үеийн мэдээллээр ханш нээсэн амралтын өдрүүдэд, үндэсний хэмжээнд давхардсан тоогоор 790 сая хүн замын хөдөлгөөнд оролцсон тоо гарч, түүхэн дээд амжилт тогтоожээ.

Урьдчилсан статистик мэдээллээр, амралтын гурван өдрийн хугацаанд үндэсний хэмжээнд зорчигчдын тоо давхацсан тоогоор 790 саяд хүрснээс гадна, өдөрт дунджаар 264 сая хүн хөдөлгөөнд оролцсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувиар өссөн байна. Ханш нээх амралтын өдрүүдэд, авто замаар давхацсан тоогоор 730 сая хүн зорчжээ. Үүнд өөрөө машинтай аялах хүмүүсийн тоо 9 хувийг эзэлсэн байна. Зам харилцаа хялбар дардан болсноор хөдөө орон нутаг, тосгон руу аялах аялал жуулчлал  их байжээ. 

Энэ өдрүүдэд, төмөр замаар давхацсан тоогоор 53.776 сая иргэн зорчиж, өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өссөн бол усан замаар давхацсан тоогоор 3.204 сая хүн аялж, өдөрт дунджаар давхацсан тоогоор 1.068 саяд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 16.5 хувиар нэмэгджээ. Харин агаарын тээврээр аялсан зорчигч давхацсан тоогоор 5.582 саяд хүрч, өдөрт дунджаар 1.861 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар өсжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.