Нүүр УБТЗ ХНН Ханги боомтоор БНХАУ-ын төмөр замтай холбогдоно
УБТЗ ХНН

Ханги боомтоор БНХАУ-ын төмөр замтай холбогдоно

G.Press 3 жилийн өмнө 114 үзэлт 0 сэтгэгдэл

 

Зүүнбаян - Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан.Үүнтэй холбоотойгоор Ханги боомтоор БНХАУ-тай төмөр замаар холбогдохоор яриа хэлэлцээ хийж байгаа ажээ. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ "Ханги боомтыг хилийн цаана байгаа БНХАУ-ын төмөр замтай холбохоор тус улсын талтай яриа хэлэлцээ хийх ажил эрчимтэй шуурхай явж байгаа. 1955 оны төмөр замын гэрээнд зөвхөн Замын-Үүдийн боомт бий. Үүн дээр нэмээд Ханги, Гашуунсухайт, Бичигтийн боомт нэмэгдэнэ. Энэхүү өөрчлөлтийн гэрээнүүдэд Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр гарын үсэг зурахаар ажиллаж байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.