Нүүр Нийгэм Хамтын гэрээ байгуулах товыг тогтлоо
Нийгэм

Хамтын гэрээ байгуулах товыг тогтлоо

G.Press 6 сарын өмнө 67 үзэлт 0 сэтгэгдэл

 

Өнөөдөр УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэнд МТЗ-чдын ҮЭ-ийн Холбооны дарга Б.Алтанхуяг хамтран ажиллах саналаа гардуулан өглөө. Монгол -Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ болон МТЗ-чдын ҮЭ-ийн Холбооны 2026-2027 оны хамтын гэрээг байгуулах хэлэлцээрийг эхлүүлэх цаг хугацааг ирэх 10-ны өдөр албан ёсоор эхлүүлэхээр зөвшилцөж тохирчээ.

МТЗ-чдын ҮЭ-ийн холбооноос төмөр замчдын хөдөлмөрийн харилцаа, нийгэм, эдийн засагтай  холбоотой асуудлуудаар ҮЭ-ийн хороод, гишүүдийн дунд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр нийт 485 саналыг хүлээн авч, ҮЭ-ийн гишүүдээс ирүүлсэн санал, хүсэлтүүдийг нэгтгэн, хамтын гэрээнд тусгасан байна.

Талууд хамтын гэрээг байгуулахдаа хамтын гэрээгээр өмнө нь тогтоосон нөхцөлийг дордуулахгүй байх, дээшлүүлэх, сайжруулах, хүртээмжтэй, үр нөлөөтэй байх зарчмыг баримтлан  хэлэлцээрийг хийх юм.

Хамтын гэрээний хэлэлцээрийн үеэр талууд төмөр замчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн тасралтгүй ажиллагаа, тогтвортой байдлыг бүрэн ханган төмөр замын салбарт зохистой хөдөлмөрийг төлөвшүүлэх асуудлуудыг хэлэлцэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.