“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн болон Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын дарга нарын хооронд байгуулсан 2021-2024 онд Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, тулгамдсан асуудлыг шийдэх, 2023 оны Замын даргын А/01 тушаал буюу Замын тэргүүн зорилт “Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах” ажлын биелэлтийг хангах зорилгоор УБТЗ-ын төлөөлөл, СХЗГ-ын дарга, тус агентлагийн харьяа газрын дарга нартай өчигдөр Стандарт, хэмжил зүйн газарт уулзаж, энэ онд хамтран хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гарган ажиллахаар тохиролцлоо.