Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хамтран ажиллах санамж бичигт “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Төв аймаг нь манай улсын газар тариалангийн гол бүс нутаг бөгөөд тус аймгийн тариаланчдын бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд УБТЗ-ын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах юм.
