1. ХҮН БҮРЭЭ СОНС
Ажилтнуудынхаа санал, санаа зовж буй зүйл, хийхийг хүсэж байгаа өөрчлөлтийг сонс. Удирдлага бүх хариултыг мэдэх албагүй. Өдөр тутмын ажлыг хийж байгаа хүмүүс асуудал хаана байгааг хамгийн түрүүнд анзаардаг.
2. ХИЙСЭН АЖЛЫГ НЬ АНЗААР
Зөвхөн алдаа гаргахад нь дуугарч болохгүй. Хичээл зүтгэл гаргасан, хүнд ажлыг дуусгасан, хэрэглэгчид сайн үйлчилсэн бол тухай бүрд нь хэлж, таларх. Үнэлэгдэж байгаагаа мэдэрсэн хүн ажилдаа илүү сэтгэл гаргадаг.
3. ХҮЛЭЭЛТЭЭ ТОДОРХОЙ ХЭЛ
Юу хийх, ямар үр дүн хүлээж байгаа, хэзээ дуусгахыг ойлгомжтой тохир. Тодорхой бус үүрэг өгөөд дараа нь буруутгах нь хүнийг ядрааж, итгэлийг нь бууруулдаг.
4. АЛДААГ НЬ АЙДАС БИШ, СУРАЛЦАХ БОЛОМЖ БОЛГО
Алдаа гарсан үед хэнийг буруутгахаас өмнө яагаад ийм зүйл болсныг хамтдаа ол. Ажлын дараалал, мэдээлэл, ур чадварын аль хэсэгт асуудал гарсныг зас. Алдаагаа нуух шаардлагагүй орчинд асуудал хурдан шийдэгддэг.
5. ХҮНИЙХ НЬ ХУВЬД ХҮНДЭЛ
Ажилтан бүрийн ард гэр бүл, эрүүл мэнд, хувийн амьдрал бий. Цаг зав, амралт, хил хязгаарыг нь хүндэл. Хүндлэлгүйгээр шаардлага тавих нь богино хугацаанд үр дүн гаргаж болох ч сайн хүнийг удаан тогтоож чаддаггүй.
6. ӨСӨЖ ХӨГЖИХ БОЛОМЖ ӨГ
Шинэ ажил туршиж үзэх, сургалтад хамрагдах, илүү хариуцлагатай үүрэг гүйцэтгэх боломж олго. Хүн зөвхөн цалингийн төлөө бус, өсөж байгаагаа мэдрэхийн тулд ажилладаг.
7. АМЖИЛТАА ХАМТДАА ТЭМДЭГЛЭ
Байгууллагын амжилтыг зөвхөн удирдлагын амжилт мэт бүү ярь. Борлуулалт нэмэгдсэн, том ажил дууссан, хэрэглэгчийн үнэлгээ сайжирсан бол үүнд оролцсон хүн бүрд таларх. Хамтын хөдөлмөрөөр бүтсэн үр дүнг хамтдаа тэмдэглэ.
Хамт олноо хайрлана гэдэг үргэлж аядуу байхыг бус, хүнээ хүндэлж, ажлыг нь тодорхой чиглүүлж, өсөж хөгжихөд нь дэмжлэг үзүүлэхийг хэлнэ.
“ ХАМТ ОЛНЫ УУР АМЬСГАЛЫН СУДАЛГАА”-ны үр дүнд суурилсан зөвлөмжөөс
