Нүүр Чөлөөт Хайр халамжийн хүч
Чөлөөт

Хайр халамжийн хүч

G.Press 2 жилийн өмнө 72 үзэлт 0 сэтгэгдэл

 

Ялалтын баярын өдөрт зориулав

 

Бүслэлтийн үеэр энэ бяцхан охиныг Ленинградаас нүүлгэн шилжүүлэлтэд хамруулан явуулжээ. Түүний нэрийг Леночка гэдэг байлаа. Харин охин тэр овгоо мартчихсан, жижигхэн биетэй, ядарч зовсон жаахан амьтан байжээ. Тэр ээж, эмээ, ах гээд гэр бүлээ тэр чигээр нь энэ дайнд алдсан байлаа...

Түүнийг тусгай багийнхан олсон бөгөөд тэр үед тэд өвлийн аймшигт бүслэлтийн үеэр орон сууцуудаар явж, эцэг эхээ алдан өнчирч хоцорсон эсвэл үхлүүт шахам болсон хүүхдүүдийг эрж хайдаг байжээ...

Тэд Леночкаг ийнхүү олж аваад, нүүлгэн шилжүүлэлтэнд оруулан илгээж чаджээ. Охин хүүхдүүдийг донсолгоотой барзгар мөсөн дээгүүр ачааны машинаар ачиж явсаар, асрамжийн газарт хэрхэн очсоноо ч санахгүй байв. Тэр маш жижигхэн охин байлаа. Нарийхан хүзүүтэй, том толгойтой туранхай, анаахай шиг л жижигхэн...

Тэр хоол идэх хүсэлгүй болсон байлаа. Энэ нь дистрофи үүсэх үед тохиолддог өвчин байлаа. Тэр орондоо хэвтэж эсвэл зуухны дэргэд сандал дээр чимээгүйхэн суугаад дулаацна. Леночкаг  бүгд үхнэ гэж бодоцгоодог байлаа. Нүүлгэн шилжүүлэлтэд олон хүүхэд ингэж ядарч сульдсанаасаа болон хоолоо идэж, амьдрах тэнхэлгүй болон нас баржээ. Тоглож наадах, бүр амьсгалах тэнхэлгүй болсон байдаг байлаа...

Хорин настай, өрөөсөн хөлтэй, фронтын дайчин цэрэг явсан галч Коля ах хуучин алчуур, даавуугаар нэгэн хүүхэлдэй шиг юм ороож боов. Тэгээд илүү дутууг нь тайрч танан, тойруулж оёод, зүс царай муутайхан, үзэмжгүй хүүхэлдэй хийжээ. Тэр түүндээ хортой харандаагаар нүд, ам гаргаж зурав. Бас нэг шөвгөр модон хамар хийжээ .

Тэр хүүхэлдэйгээ Леночкад өгөөд нухацтай гэгч нь, " Леночка минь, хүүхэлдэйгээ бүүвэйл. Хоол ундаа сайн идэхийг зааж өг! Чи одоо хүүхэлдэйнийхээ ээж болсон шүү. Түүнд сайн анхаарал тавьж байгаарай. Ингэхгүй бол тэр сул дорой болж өвдөнө шүү. Тэр уйлж ч чадахгүй!" гэж захиж хэлжээ

Леночка хүүхэлдэйг барьж аваад, чанга гэгч нь бяцхан цээжиндээ тэвэрч наалаа. Тэгээд нарийхан турьхан хуруугаар энхрийлж илэн, бүүвэйлж эхлэв. Оройн хоолны үеэр тэр хүүхэлдэйндээ будааны зутан өгч, чихэнд нь ямар нэгэн зүйлийг энхрийхэн дуугаар шивнэх ажээ. Өөрөө ч бас будаан зутан, хэсэгхэн талх иднэ. Нүүлгэн шилжүүлэлтийн үед тэднийг даршилсан ногоогоор хооллодоггүй байсан юм...

Леночка хүүхэлдэйгээ өвөртлөн хамт унтаж, зуухныхаа хажууд тэврэн дулаацуулж, үргэлж хүүхэлдэйгээ л бөөцийлнэ. Тэр нь гэж нүд амыг нь зурж будсан, хуучин муусайн самбай даавуугаар хийсэн царай муутай хүүхэлдэй шүү дээ...

... Охин ингэж амьд үлджээ. Учир нь тэр хүүхэлдэйгээ арчилж бөөцийлхийн тулд үхэлгүй амьдрах ёстой байсан юм. ХЭН НЭГНИЙ ТӨЛӨӨ АНХААРАЛ ХАЛАМЖ ТАВИНА ГЭДЭГ ЗАРИМ ХҮНД АМЬДРАЛЫН АСАР ИХ ХҮЧИЙГ БИЙ БОЛГОДОГ АЖЭЭ.

Яг л энэ жаахан охин шиг тийм хүмүүст. Хожим нь тэр сувилагч болж, урт удаан насалсан билээ. Түүний гар үргэлж завгүй байдаг байлаа. Өвч дүүрэн сайхан зүрх сэтгэлтэй...

 

Орчуулсан Норзонгийн Энхбаяр.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.