“ХАБЭА-н сарын аян”-ы хүрээнд Тээвэр зохион байгуулалтын албанаас ОБЕГ-ын харьяа НОБГ-ын “Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв”-тэй хамтран хоёр удаагийн сургалт, мэргэжлийн сургалтын төв болох “Ололт амжилт” зэрэг байгууллагуудтай тус тус хамтран онолын болон практик хосолсон сургалтуудыг зохион байгуулжээ. Эдгээр сургалтад тус албаны харьяа өртөө зангилаад, аж ахуйн нэгжийн 400 гаруй ажилтан хамрагдсан байна.

Мөн дөрөвдүгээр сарын 26-нд “ХАБЭА-г хэн сайн мэдэх вэ?” мэдлэг сорих тэмцээнийг Зүүнхараа өртөөг түшиглэн ХАБЭА-н албатай хамтран амжилттай зохион байгуулжээ. Тэмцээнд, Дархан өртөөнийхэн тэргүүлж, Зүүнхараа өртөөний баг дэд байрт шалгарч, Замын-Үүд өртөөнийхөн гутгаар байрт, тусгай байрт АБТЭМА болон Сүхбаатар өртөөний баг шалгарлаа.

Тус албанаас энэ жил “ХАБЭА-н сарын аян”-ныг өрнүүлэхдээ албаны харьяа өртөөд, ангиудын удирдах шатны болон гүйцэтгэх шатны ажилтнуудыг жигд хамруулж, багийн хамтын ажиллагааг дэмжиж, ХАБЭА-н соёлыг түгээхийг зорьжээ.