“УБТЗ ХНН”-ийн 75 жилийн ойг угтаж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг эрчимжүүлэх сарын аяны хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе!” уриан дор Тээвэр зохион байгуулалтын албаны хэмжээнд “ХАБЭА-г хэн сайн мэдэх вэ?-2024” тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-нд Дархан өртөөнд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд албаны нийт 12 харьяа байгууллагын 84 удирдах болон гүйцэтгэх ажилтнууд оролцсоноос нэгдүгээр байрт Замын-Үүд өртөө, хоёрдугаар байрт Чойр өртөө, гуравдугаар байрт Эрдэнэт өртөөний баг шалгарлаа. Мөн тусгай байрыг Улаанбаатар өртөө, Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн баг тус тус эзэллээ. Мөн “Тэргүүний мэдлэгтэн”-ээр Чойр өртөөний ХАБЭА хариуцсан инженер Г.Харуулбаяр, Дархан өртөөний ерөнхий нягтлан бодогч С.Мөнхсайхан нар шалгарав.
Тус тэмцээнийг Тээвэр зохион байгуулалтын албанаас жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд ХАБЭА-н алба”-тай хамтарч зохион байгуулснаараа онцлогтой байлаа.
А.Гантиг
