Нүүр Цаг үе ХАБЭА болон Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга нар томилогдлоо
Цаг үе

ХАБЭА болон Зүтгүүрийн аж ахуйн албаны дарга нар томилогдлоо

G.Press 6 сарын өмнө 80 үзэлт 0 сэтгэгдэл

 

            УБТЗ-ын Зүтгүүрийн аж ахуйн албаны даргаар Зүүн Сибирийн төмөр замын Улаан-Үдийн Зүтгүүрийн депогийн даргаар ажиллаж байсан Мальцев Александр Владимирович томилогдлоо. Тэрбээр, 1984 онд төржээ. Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийг Зам харилцааны инженер, төмөр замын цахилгаан тээвэр, Хүмүүнлэг-технологийн улсын их сургуулийг Төмөр замын тээврийн эдийн засгийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн байна. Ажлын гараагаа 2003 онд Улаан-Үдийн Зүтгүүрийн депод туслах машинчаар эхлүүлж, 2008-2014 онд машинч, 2014-2018 онд зааварлагч машинч, 2018-2020 онд орлогч дарга, 2020 оноос УБТЗ-д томилогдох хүртлээ депогийн даргаар ажиллаж байжээ.

            Түүнчлэн, Замын ХАБЭА-н албаны даргаар өмнө нь ажиллаж байсан Н.Намжилдоржийг буцаан томиллоо. Тэрбээр, Польш улсын Варшав хотноо төмөр замын төлөөлөгчийн газарт ажиллаж байгаад ирсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.