Зорчигч тээврийн төв

УБТЗ-ын Зорчигч тээврийн төв нь нийгэмлэгийн 75, төвийн 30 жилийн ойн хүрээнд үйлчилгээний чанарыг сайжруулж, хөнгөн шуурхай, соёлтой, шинэлэг үйлчилгээг зорчигч, үйлчлүүлэгчдэд үзүүлэхийг зорьж байна.

Манай төв нь зорчигч, үйлчлүүлэгчдэд өдөр тутам доорх үйлчилгээг тогтмол үзүүлж байна.

            -Галт тэрэгний тасалбар худалдаалалт

            -Тээш тээвэрлэлт /ачилт, буулгалт/

            -Галт тэргэнд зорчигчийг тасалбаржуулах

            -Зарлан мэдээлэх үйл ажиллагаа

            -Гар тээш хадгаламжийн үйлчилгээ

            -Угтагчийн үйлчилгээ

            -Амрах байрны үйлчилгээ

            -Лавлан мэдээлэх үйлчилгээ

            -Авто зогсоолын үйлчилгээ

            -Цахим тасалбарын үйлчилгээ /худалдаалалт, буцаалт/

 

 

Бид зорчигч, үйлчлүүлэгчдэдээ зориулан 1900-8899 мэдээлэл, лавлагааны тусгай дугаарыг үйлчилгээнд нэвтрүүлсэн билээ. Энэ тусгай дугаараас дараах мэдээллүүдийг аваарай. Үүнд:

  • Зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарь

  • Үнэ, тариф

  • Тасалбар буцаалт

  • Онлайн тасалбартай холбоотой мэдээ, мэдээлэл

  • Тээшин үйлчилгээ

  • Угтах үйлчилгээ

  • Амрах байр

  • VIP хүлээлгийн өрөөний захиалга

 

 

Тасалбарын цех

 

Зорчигч тээврийн төвийн тасалбар худалдаалах цех нь үйлчилгээний 1, 2 давхрын нийт 10 цонхоор олон улс болон орон нутгийн зорчигчийн галт тэрэгний тасалбар худалдах, тасалбар буцаах, тасалбарын өдөр өөрчлөх үйлчилгээг үзүүлж байна.

Тасалбарын цехийн хамт олон зорчигч үйлчлүүлэгчийн ая тухтай аялах нөхцөл, үйлчилгээний хурдыг сайжруулах зорилгоор Мэдээлэл технологийн албаны программ хариуцсан инженерүүдтэй хамтран ажиллаж тасалбар худалдаалалтын программ хангамжид шинээр нэмэлт өөрчлөлт оруулж программ хөгжүүлэлтийг  байнга хийж ажиллаж байна.

Тухайлбал зорчигчдын ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс олон улс болон орон нутгийн зорчигчийн галт тэрэгний тасалгаат вагонуудын III тасалгааг ганцаараа явах эмэгтэй зорчигч нарт зориулдаг. Тиймээс цахимаар болон касснаас тасалбар худалдан авахад эмэгтэй зорчигчид зориулсан суудал нь дараах байдалтай харагдана.

 

Мөн хүлээлгийн зааландаа өөртөө үйлчлэх таван киоск машиныг суурилуулж үйлчилгээнд нэвтрүүллээ. Түүний нэг киоск төхөөрөмжид программын шинэчлэлт хийн тусгай хэрэгцээт иргэн (харааны бэрхшээлтэй)-д зориулсан тасалбар худалдаалах ярьдаг программ, брайль үсгэн компьютерийн гар, чихэвч зэргийг суурилуулсан.

Үйлчлүүлэгч та бүхэнд манай тасалбарын касс өдөр бүр 08:00-22:00 цагийн хуваариар үйлчлэхээс гадна галт тэрэгний тасалбарыг цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр цахимаар худалдан авах бүрэн боломжийг бүрдүүлсэн.

Цахимаар тасалбар худалдаалах болон буцаалт хийх үйлчилгээ: Eticket.ubtz.mn сайтын цахим олон улс болон орон нутгийн бүх чиглэлийн тасалбарыг худалдаалж байна. Одоогийн байдлаар, манай тасалбар борлуулалтын 50 гаруй хувийг цахим худалдаалалт эзэлж байгаа юм.  

Мөн нийгэмлэгийн ажилтнууд албан томилолт болон хувийн хэргээр зорчихдоо тасалбараа Eticket.ubtz.mn сайтаар авах боломжтой боллоо.

            Qpay үйлчилгээг Eticket.ubtz.mn сайтад нэвтрүүлсэн тул (дотоодын 11 банктай хамтран) галт тэрэгний тасалбар захиалгын төлбөрөө QR уншуулан хялбархан төлөх боломжтой.

            Eticket.ubtz.mn сайтаар тасалбар авсан үйлчлүүлэгч тасалбараа буцаах бол тухайн галт тэрэг хөдлөх цагаас 24 цагийн өмнө тус сайтын тасалбар буцаах цонхонд нэвтрэн тасалбар дээрх зорчигчийн нэр бүхий дансны мэдээллийг бөглөн хүсэлт илгээхэд Даваа-Баасан гарагуудад 1-2 хоногт багтаан тасалбарын буцаалтын төлбөрийг хүсэлт илгээсэн дансанд шилжүүлэх болно. Тасалбар буцаалтын талаар 21-242472, 1900-8899 дугаарт 08:00-20:00 цагийн хооронд хандаж, мэдээлэл авах боломжтой.

 

Явуулын тасалбарын цех

 

Манай явуулын нярвууд нь зорчигчийн галт тэргэнд тасалбар шалгах, тасалбар худалдаалах газаргүй хоорондын замаас суусан зорчигчдыг тасалбаржуулах, мөн тасалбарын зэрэглэл ахиулах хүсэлтэй зорчигчдод сул суудал байгаа тохиолдолд үйлчилгээг үзүүлдэг. мөн Мөн 40x60x80см-ийн тогтоосон хэмжээнээс хэтэрсэн овор, жин ихтэй гар тээшийг тасалбаржуулан ажилладаг.   

            Тасалбарын явуулын нярвуудын үйл ажиллагаанд тасалбар шалгах программыг нэвтрүүлсэн нь тасалбарын зөрчлийг илрүүлэх чухал ач холбогдолтой болсон.

           

Тээшийн цех

 

Тээшийн цех нь зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ ачаа тээшийг олон улсын болон орон нутгийн зорчигчийн галт тэрэгний тээшийн вагоноор илгээх, хүлээн авах, олгохоос гадна гар тээш хадгаламж, жижиг илгээмжийн үйл ажиллагаа явуулж байна.

Манай цех нь олголтын, явуулалтын (урд, хойд чиглэл), олон улсын гэсэн дөрвөн агуулахтай. Явуулалтын болон олголтын агуулахад зорчигчдын тээшийг төмөр замын бүх чиглэлд хүлээн авч, явуулахаас гадна ирсэн тээшийг зорчигчдод олгодог. Манайх өдөрт дунджаар 15-20 тонн ачааг ачиж, буулгаж, тээвэрлэж байна.

Үйлчлүүлэгч ачаагаа илгээхээр өгөхдөө хүлээн авагчийн мэдээлэл (нэр, регистрийн дугаар, утасны дугаар)-ийг өгнө. Хэрэв хагарах ачаа өгсөн тохиолдолд “Хагарах шошго”-ийг касснаас авч ачаан дээрээ наасан байх шаардлагатай. Мөн үйлчлүүлэгч та тээшийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалах үүднээс баглаа боодлын шаардлагыг хангасан байх шаардлагатай. Түргэн муудах ачааг тухайн тээвэрлүүлэх галт тэрэг хөдлөх цагаас хоёр цагийн өмнө хүлээн авдгийг анхаарна уу. Явуулалтын агуулах өдөр бүр 08:00-19:00 цагийн хооронд ачааг хүлээн авна. Утас:1900-8899 (2)

 

Ирсэн тээшийг авахдаа регистрийн дугаар бүхий бичиг баримт (E-Mongolia лавлагаа)-аар хүлээн авна. Олголтын агуулах өдөр бүр 06:30-18:00 цагийн хооронд ачааг олгож үйлчилнэ. Утас: 1900-8899 (2)

Жижиг илгээмжийн үйлчилгээ нь 5 кг хүртэл жинтэй ачааг бүх чиглэлд хүлээн авч явуулна. Өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд ажиллана.

Гар тээш  хадгаламжийн үйлчилгээ нь тасалбар худалдаалах төвийн нэгдүгээр давхарт байрладаг. Манайх нэг дор 180-200 гэр тээшийг хүлээн авах хүчин чадалтай. Зорчигч галт тэргээр зорчихдоо өөрийн гар тээшийг өдөртөө болон 1-5 хүртэл хоногийн хугацаатай тарифын дагуу хадгалуулах боломжтой. Гар тээш хадгалах байр нь өдөр бүр 06.00-21.00 гэсэн цагийн хуваариар ажилладаг.

Утас:21-24..........

Олон улсын галт тэргээр ачаа явуулахад ачааг гаалийн баталгаат агуулахад авчиран гаалийн бүрдүүлэлтийг хийсний дараа төмөр замаар тээвэрлэх эрх үүснэ.

Олон улсын тээшээр ирсэн ачааг авахад гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн байцаагч зөвшөөрөл олгосны дараа тээврийн дотоод төлбөрийг тушаасны дараа ачааг олгоно. Одоогоор Эрээн, Хөх хотын чиглэлд тээш тээвэрлэлтийн үйл ажиллагаа хийж байна. Ажиллах цагийн хуваарь Даваа-Баасан гарагт 08:00-17:00 цаг. Утас:21-244393

 

Үйлчилгээний цех

 

Үйлчилгээний цех нь зорчигч, үйлчлүүлэгчдийн тав тухтай үйлчлүүлэх орчинг бүрдүүлэх зорилгоор төвийн үйлчилгээний заал, орчин тойрны цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгалыг хариуцдаг ба авто зогсоол, ВИП өрөөний үйлчилгээ, амрах байр, лавлан мэдээлэх үйлчилгээ зэргийг үзүүлдэг.

Галт тэрэгний болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор чанга яригчаар анхааруулга, сэрэмжлүүлэг, цаг үеийн мэдээллийг зарлан ажиллаж байна. 

 

Танд туслахад бид бэлэн

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нэмэлт тусламж үйлчилгээ шаардлагатай үйлчлүүлэгч танд бид дараах үйлчилгээг үзүүлж байна.

  • Хөгжлийн бэрхшээлтэй болон тусламж үйлчилгээ шаардлагатай үйлчлүүлэгчдэд зориулсан  угтан авах, үдэн гаргах үйлчилгээг үзүүлдэг.

  • Авто машины тусгай зогсоол, тасалбар кассаар үйлчилгээний дугаар харгалзахгүй үйлчлэх, тусгай тоноглол бүхий тасалбар худалдаалах киоск төхөөрөмж, амрах байр, бие засах газар

  • Зочин угтагч (ялгархуйц хувцастай ажилтан) нь тасалбар худалдаалах кассын I давхарт тусгай таних тэмдэг бүхий цэгт байрлан зорчигчдод шаардлагатай үйлчилгээг үзүүлдэг.

  • Зочин угтагч нь зорчигчдод цахим тасалбарыг давуу тал болон хэрхэн захиалах, тасалбарын нөөцийн мэдээллийг тодорхой өгч, мөн өөртөө үйлчлэх киоск төхөөрөмжөөр үйлчлүүлэхэд нь тусална.

  • Туслалцаа, дэмжлэг шаардлагатай иргэдэд тэргэнцэр, түргэн тусламжийн зөөврийн ор дамнуурга, таяг, хөл дэмжигч зэрэг хэрэгслийг 21-244399, 21-242469, 86114366 дугааруудад захиалга өгсний дагуу вокзалын ээлжийн зохион байгуулагч тухайн үйлчлүүлэгчид  үйлчилгээ үзүүлэн туслан ажиллаж байна.

  • Үйлчлүүлэгч хүссэн тохиолдолд төвийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй цэгүүдэд хүргэх, танилцуулах, галт тэргэнд суулгах, буулгах, авто машины зогсоолоос угтан авах, үдэн гаргах үйлчилгээг  үзүүлэх боломжтой.

  • Үйлчлүүлэгчийн биеийн байдалд хэвийн бус өөрчлөлт гарсан тохиолдолд 103 төвд дуудлага өгөх, вокзалд байрлах эмчид хандан анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлж байна. Вокзалын эмчийн өрөөний 21-244983 утсанд хандаж болно.

  • Хэрэв үйлчлүүлэгч хүсвэл вокзалын II давхарт байрлах амрах байрны тусгай тоноглол бүхий амрах өрөө (төлбөртэй, төлбөргүй)-г санал болгож ажиллаж байна.

 

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг

хангаж ажилласан талаар

         Нийгэмлэгийн 75 жилийн ойн хүрээнд вокзалын хонгилон гарцанд урсдаг зам хийх төлөвлөгөөт засварыг тавдугаар сарын 25-наас наймдугаар сарын 02-нд хооронд хийж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Засварын ажилтай холбогдуулан зорчигч, үдэн гаргагч, угтан авагчдыг баруун гармаар нэвтрүүлж, зорчигчийн галт тэрэг хөдлөхөөс өмнө зорчигчдыг бүрэн суулгах, галт тэрэгний болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд төвийн ажилтнууд болон Төмөр зам дахь Цагдаагийн газар, ЦХОБА-ны алба хаагчид хамтран ажиллаж байна.

ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛАХ цахим машиныг Тасалбар худалдаалах төвийн I давхарт байрлууллаа.

Вокзалын II давхрын амрах байранд зургаан өрөөг шинээр ашиглалтад оруулсан нь өрөөний хүрэлцээг нэмэгдүүлэв.