Испанийн вагоны нэгэн машинч 109 зорчигч тээвэрлэж явахдаа замын дунд гэнэт зогсож буугаад гэр лүүгээ харьжээ. Учир нь тухайн машинчийн ээлж хүлээлцэх цаг нь хэдийнэ өнгөрчихсөн байж.
Тухайн төмөр замын компани ээлж хүлээлцэх хүнийг яаралтай олж чадаагүй тул зорчигчид хоёр цаг орчим Паленсиагийн өртөөн дээр хүлээхэд хүрсэн байна.
Машинч ажилласаар ядарсан учраас хөдөлмөр хамгааллын дүрмийн дагуу ээлж солигдох цаг болоод буусан тул буруутгах ямар ч аргагүй байсан аж. Харин ч журмын дагуу зөв үйлдэл хийсэнд тооцогджээ. Харин нөгөө ээлжийн машинчийг цаг тухайд нь ажилдаа гараагүй асуудлыг шалгаж эхэлсэн байна.
