Нүүр Цаг үе Вагоны аж ахуйн алба 20 жилийн ойгоо тэмдэглэж байна
Цаг үе

Вагоны аж ахуйн алба 20 жилийн ойгоо тэмдэглэж байна

G.Press 1 жилийн өмнө 49 үзэлт 0 сэтгэгдэл

 

Өнөөдөр Вагоны аж ахуйн албаны хамт олон, нийт вагончид 20 жилийнхээ ойг тэмдэглэж байна.

Төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдал, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааны баталгааг хангах үндсэн чиг үүргээ нэр төртэй гүйцэтгэж өнөөг хүрсэн манай вагончид УБТЗ-ын суурь бүтэц дээгүүр хөдөлгөөнд оролцож байгаа өөрийн болон хувийн хэвшлийн 15 мянга шахам хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг шалгалт хийхээс гадна өөрийн засварын депод урсгал болон их засварыг хийж аюулгүй байдлыг нь бүрэн хангаж ажилладаг.

УБТЗ-ын хамт олон сүүлийн жилүүдэд ачаа тээврийн түүхэн шинэ дээд олон амжилтыг тогтооход вагончдын оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл асар их юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.