Урд хэсэгт Вагон ашиглалтын депогийн дөрвөн ТҮГ, долоон ТҮХ-т үзлэг хийлээ. Хаврын үзлэгтэй уялдуулаад УБТЗ өөрийн ачааны паркийн болон бусдын эзэмшлийн вагонуудыг зуны тээвэрт бэлтгэх үзлэг засварын ажил хамт явсан юм. ТҮГ-ууд оны эхнээс гологдол дутагдал, зурмагийн тасалдалгүй, хөдөлгөөний аюулгүй байдлыг маш сайн ханган ажиллаж байв. Хэдий тийм ч зарим газарт нийтлэг алдаа дутагдал байгааг Тээврийн хяналтын албаны вагоны аж ахуй хариуцсан хяналтын байцаагч Ц.Түмэндэлгэр онцлоод “ТҮГ-ын вагон үзэгч нар өнгөрсөн жилээс хойш их шинэчлэгджээ. Цөөхөн сар ажиллаж байгаа үзэгч олон байна. Тэд техникийн, тэр дундаа дүрэм, зааврын мэдлэгийг өөрийн болгоогүй байна. Үүнд ТҮГ болон депогийн удирдлагууд анхаарч ажиллах хэрэгтэй. 2023-2024 оны техникийн сургалт нь дуусан шалгалт авч, вагон үзэгч нарын түвшин тогтоох ажил эхэлж байгаа. Гэсэн ч цаашид ажлын байранд сургалт тогтмол хийж, мэдлэгийг нь чадвар болгох чиглэлд анхаарах хэрэгтэй. Мөн бусдын эзэмшлийн вагонууд УБТЗ-ын суурь бүтцээр хөдөлгөөнд оролцдог. Өртөө, зөрлөг бүрд маш олон вагон байна. Ер нь, ачааны бүх төрлийн вагонд үзлэг хийн зуны тээвэрт бэлтгэдэг. Гэтэл вагон эзэмшигч компаниудын үзлэг засвар нь маш их удааширч буй нь ажиглагдлаа. Тиймээс эзэмшигчдээр нь үзлэг үйлчилгээг бүрэн хийлгэх ажлыг яаравчлуулахад Вагоны аж ахуйн алба, Вагон ашиглалтын депо анхаараарай. Дунд засварын хоорондох үзлэг үйлчилгээг зургаан сар тутамд тогтмол хийж байж вагонд гарах техникийн талаар эрсдэл буурдаг. Тиймээс энэ ажилд анхаарах нь чухал” гэлээ. Ийнхүү үзлэгийн комисс вагоны аж ахуйн ажил зуны тээвэрт бэлэн гэж дүгнэлээ.