УБТЗ-ын хэмжээнд 2024 оныг “Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, стандартыг хангах жил” болгон зарласантай холбогдуулан энэ сарын 09-нд Вагоны аж ахуйн албаны хамт олон Политехникийн коллежийн вагоны тэнхимийн эрхлэгч Б.Оюунцэцэгтэй таван багштай уулзаж цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр харилцан солилцлоо.
Энэ хүрээнд Боловсролын яамнаас олгогдох магадлан итгэмжлэлийн баталгаажуулалтын бэлтгэлийг хангах, вагоны мэргэжлээр сурч байгаа оюутнуудын сургалтын чанарыг сайжруулахад хэрхэн хамтарч ажиллахаа зөвлөлдлөө. Тус уулзалтад Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд оролцож, “УБТЗ” ХНН-ийн Вагоны аж ахуйн албаны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар товч танилцуулга хийв.
Улмаар цаашид вагоны техникч, вагон үзэгч, засварчнаар төгсөж байгаа оюутнуудыг ажлын байранд шууд ажиллахад шаардлагатай мэдлэг, судлах сэдвүүдийн талаар албаны байцаагч А.Пүрэвбаатар сургалт зохион байгууллаа.
