Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо нь 2023 онд нийт 2388 вагон засварлах төлөвлөгөөтэй ажиллажээ. Тэгвэл оны эцэс буюу арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийт 2344 вагон засварлаж, төлөвлөгөөг 98.1 хувьтай биелүүлэв. Тэр дундаа дунд засварт 1622, их засварт 112, УБТЗ ҮБАА 207, хувийн эзэмшлийн 403 вагон засварласан байна. Цаашид он дуустал төлөвлөгөөг давуулан биелүүлэх зорилт тавьснаа депогийн ерөнхий инженер Б.Лутбаяр хэлээ. Мөн жилийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхийн зэрэгцээ улс орны эдийн засагт нэн чухал үүрэгтэй нүүрс, уул уурхайн бүтэгдэхүүний тээвэрт шаардлагатай вагонуудыг чанарын өндөр түвшинд засварласан байна. Тодруулбал, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн засварын хугацаа дууссан 143, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшлийн засварын хугацаа дууссан 245, нийт 388 вагоныг MNS 6466:2023 стандартын дагуу зургаан сарын хугацаатай засварын хугацаа сунгах ажлыг зохион байгуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 295 вагоноор нэмэгдсэн үзүүлэлт аж.