Замын даргын үзлэгийн комисс урд замд ажиллах үеэрээ   галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй, шуурхай байдлыг хангахын төлөө зүтгэл, бүтээлтэй ажиллаж байгаа төмөр замчдыг шагнаж урамшуулсан билээ.

 “Төмөр замчны алдар” тэмдгээр, Замын-Үүд ТҮГ-ын  вагон үзэгч-засварчин Г.Нэргүй, Замын IV ангийн замчин Ц.Энхбат, Сайншанд татах хэсгийн засварчин Д.Уранбаяр нарын, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр Замын IV ангийн замчин Л.Мөнхцэцэг, Замын-Үүд ШАА-ийн ачаа вагон хүлээлцэгч Т.Сарантуяа, Сайншанд татах хэсгийн машинч Д.Жаргалсайхан нарын, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр Замын-Үүд эргэх депогийн машинч Л.Энхтүвшин, Вагон ашиглалтын депогийн вагон үзэгч-засварчин Ч.Гантулга, Замын-Үүд ШАА-ийн краны жолооч М.Улсбаяр нарын 10 хүнийг тус тус  шагнаж урамшууллаа.

Мөн “Баянбуурал” амралтын газарт амрах эрхийн бичгээр Сайншанд татах хэсгийн хүний нөөцийн тасгийн дарга Э.Энхцэцэг, Сайншанд худалдааны төвийн худалдагч Д.Мөнхзул, Зорчигчийн вагон депогийн  вагоны үйлчлэгч Б.Батгэрэл, бүтээлч ажил өрнүүлсэн Айраг өртөөний хамт олныг, мөн Оорцог-Энгэр зөрлөгийнхөн, Сайншанд зангилааны Ахмадын хороо зэрэг хувь хүн, баг хамт олныг урамшууллаа.

Мөн үзлэгийн комиссынхон хамгийн сүүлд дөрөө “мулталсан” Туул зөрлөгийн дарга Н.  Ганзоригийн энгэрийг “Төмөр замчны алдар” тэмдгээр  мялаалаа. Учир нь тэрбээр, дөрөвдүгээр сарын 11-ний өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа 1276 дугаар галт тэрэгний 018 илчит тэрэгний дугуй гацсаныг илрүүлэн, шуурхай мэдээлж, болзошгүй аюул ослоос сэргийлсэн юм.