Тус өртөөний хувьд шинэ төмөр замын бүтээн байгуулалт, өсөн нэмэгдэж буй тээврийн хэмжээтэй холбоотойгоор ажлын ачаалал нь нэмэгджээ. Цаашид ч өсөх хандлагатай байна. Өртөөний дарга Д.Болорхүүгийн танилцуулгатай холбоотойгоор өртөөний өргөтгөл, одоо шаардлагатай байгаа ажлын байрны орон тооны талаар ахин тооцоо судалгаа хийж танилцуулахыг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков үүрэг болгов.

УБТЗ-ын ЦХОБА-ны 70, 71 жилийн ойг тохиолдуулан Сайншанд дахь Цэрэгжүүлсэн хамгаалах ангийн хамт олон Гал унтраах техникийн олон төрөлт спортын шинэхэн талбайгаа ашиглалтад оруулж, үзлэгийн комисс Сайншанд зангилаанд ажиллах үеэр нээлтээ хийлээ. Энэ үеэр ЦХА-ийн бие бүрэлдэхүүн, баг тамирчдынхаа ур чадварыг илтгэсэн шат, саадтай гүйлт зэргийг Замын удирдлагад толилуулав.

Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковоор ахлуулсан Үзлэгийн комисс Сайншанд Татах хэсгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тус Татах хэсэг тээврийн эрэлт хэрэгцээг хангахын тулд ГТХАБ-ыг найдвартай хангаж ажиллахаар зорьж байна. Үүний тулд шаардлагатай тоног төхөөрөмж, суурь машинуудыг суурилуулж хэрэгцээт сэлбэг хэрэгслээ засварлаж байгаа аж. Мөн хүний хүчин зүйлээс шалтгаалсан эрсдлийг бууруулж ажиллах нь зурмагийн тасалдлыг бууруулах нэг үндэс гэдгийг Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн хэллээ. Сайншанд Татах хэсгийн удирдлагууд цаашид эрсдэлийг бууруулж, ГТХАБ-ыг хангах зорилтоо биелүүлэхийн зэрэгцээ өөрийн баталгаат мөрөнд тээврийг найдвартай зүтгүүрээр хангаж ажиллахаа илэрхийллээ.