Нүүр Цаг үе Үзлэг Чойр өртөөнд ажиллалаа
Цаг үе

Үзлэг Чойр өртөөнд ажиллалаа

G.Press 2 жилийн өмнө 134 үзэлт 0 сэтгэгдэл

 

Чойр өртөөний ачилтын төлөвлөгөө 97 хувьтай биелжээ. Ачилтын төлөвлөгөө биелээгүй шалтгаан нь энэ жил өнгөрсөн оны гүйцэтгэлээс илүү төлөвлөгөө өгсөнтэй холбон тайлбарлав. Мөн дөрөвдүгээр сараас долдугаар сарын хооронд нүүрсний үнэ унаж илгээгчдийн ачилт багассан байна. Түүнчлэн, салбар замууд дахь нүүрсний нөөц дууссан, авто тээвэр зогссон зэрэг шалтгаан нөлөөлжээ.

Чойр зангилааны аж ахуйн нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай Үзлэгийн комисс танилцлаа. Байцаагчдын илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгаж, өвлийн тээврийг бэлтгэхийг Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн сануулав. Мөн дараах асуудлуудад анхаарах шаардлагатайг хэллээ.

1.Шинэ төмөр замууд, хувийн хэвшлийн компаниудтай солилцож буй галт тэрэг солилцооны хяналтыг сайжруулах, хөдлөх бүрэлдэхүүнд тавих хяналтыг нэмэгдүүлэх,

2.Нормативт үзлэг, шалгалтыг тогтмолжуулах,

3.Галлагааны улирал ирсэнтэй холбогдуулан галын аюулаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй талаар зангилааны төмөр замчдад анхааруулав.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.