УБТЗ-ын 70 гаруй аж ахуй нэгж, байгууллагын ажилтнуудыг хамруулсан “Спорт, урлагийн VI их наадам” өндөрлөж, шилдэг оролцогчид өнгөрөгч Баасан гарагт шагналаа гардаж авлаа. Тус наадамд спортын эрэгтэй, эмэгтэй тус бүр 16, нийт 32 баг гар бөмбөг, хөл бөмбөг, сагсан бөмбөг, шатар, шагайн харваа зэрэг спортын таван төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн. Мөн урлагийн төрлүүдэд ч шилдгүүд тодрон шагналаа гардлаа. Урлагийнхны хувьд нийлбэр дүнгээр Улаанбаатар татах хэсэг тэргүүлж, дэд байрт Замын II анги, гутгаар байрт Замын-Үүд зангилаа шалгарч цом, мөнгөн шагнал гардан авлаа. Шилдэг найруулагчаар Улаанбаатар татах хэсгийн сургалтын инженер Д.Мөнх-Очир шалгарлаа.
Харин спортын төрөлд нийлбэр оноогоор тэргүүн байрт Чойр зангилаа, дэд байрт Дархан зангилаа, тэргүүн байрт Замын-Үүд зангилаа шалгарч цом гардаж авлаа. Шилдэг дасгалжуулагчаар баг хамт олноо спорт, урлагийн IV их наадамд амжилттай бэлтгэн оролцуулсан Чойр өртөөний ҮЭ-ийн хорооны дарга З.Мөнхчимэг шалгарав.