Наран-Элгэн зөрлөгийн ажлыг шалгаснаар замын урд хэсэглэлийн аж ахуйн нэгжүүдийн харьяалах хэсэг дууслаа. Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнгийн хэлж буйгаар аж ахуйн нэгжүүд чиглэл хариуцсан байцаагчдын илрүүлсэн зөрчил дутагдлыг өгөгдсөн хугацаанд амжуулж арилгахыг анхааруулсан юм. Хэсэглэлийн хэмжээнд шинэ залуу ажилтнууд болон анхны өвөлжигчид олноор байгаа тул тэднийг сургаж дадлагажуулах цаашлаад ГТХАБ-ыг хангах нь өсөн нэмэгдэж байгаа тээврийн эрэлт хэрэгцээг хангахад чухал гэдгийг хэлэв. Харьяалсан хэсэглэлээ өвлийн тээвэрт амжилттай бэлтгэж "Онц", "Сайн" гэрчилгээ гардсан аж ахуйн нэгжүүддээ өвлийн тээврийн хэвийн, найдвартай байдлыг хангах үйлсэд нь амжилт хүсье.
