Үзлэгийн дүнгийн хурлын төгсгөлд төмөр замд олон жил үр бүтээлтэй ажилласан болон ажил үүргээрээ тэргүүлж байгаа хүмүүсээ шагнаж урамшууллаа. УБТЗ-д 33 жил ажилласан Улаанбаатар өртөөний ахмадын хорооны дарга Б.Эрдэнэчулуун, Төв засварын үйлдвэрт 39 жил ажилласан ахмад ажилтан Ч.Буяннэмэх нарыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор Хөдөлмөрийн хүндэт медалиар Улаанбаатар өртөөний тооцооны оператор Ж.Оюунчимэг нарыг шагналаа. Мөн Замын даргын тушаалаар Төмөр замчны алдар тэмдгээр УБ татах хэсгийн депо жижүүр Б.Гантулга, Улаанбаатар-2 өртөөний дарга Г.Гомбосүрэн, Замын II ангийн мастер Ж.Алтанцэцэг, “Моносхон” цэцэрлэгийн туслах багш М.Пүрэвхорлоо, БЗАҮ-ний ангийн сантехникийн слесарь Ц.Ганбаатар, Замын II ангийн ЗОТ-ын хяналтын инженер Х.Мөнхболд нарыг шагнаж урамшууллаа. “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр Хүүхдийн секторын харьяа “Найрамдал” цэцэрлэгийн туслах багш Б.Болормаа тэргүүтэй төмөр замд үр бүтээлтэй ажилласан долоон хүнийг шагнасан бол “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр гурван хүн, “Хүндэт үнэмлэх”-ийг хоёр ажилтан гардан авлаа. Шагналыг УБТЗ-ын удирдлагууд гардуулан өглөө.
