Нүүр Цаг үе Үнэ төлбөргүй интернэт хэрэглээг нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа
Цаг үе

Үнэ төлбөргүй интернэт хэрэглээг нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа

G.Press 5 сарын өмнө 516 үзэлт 1 сэтгэгдэл

 

“Opennet” ХХК Улаанбаатар вокзал, Төв эмнэлэг, ТЗИС, Политехник коллежид үнэ төлбөргүй, утасгүй, 5G интернэт сүлжээг нэвтрүүлэх тухай санамж бичгийг Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболдтой байгууллаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Банзрагчгаравын танилцуулснаар олон хүн төвлөрдөг, хөл хөдөлгөөн ихтэй учир эдгээр дөрвөн байгууллагыг сонгосон бөгөөд хэчнээн ширхэг WiFi төхөөрөмж суурилуулах тооцооллыг эхлээд гаргах аж. Тэрбээр, “WiFi төхөөрөмжүүд суурилуулахад багахан төлбөр тухайн байгууллагад гарна. Түүнээс хойших интернэтийн төлбөр, урсгал засвар гэх мэт бүх зардлыг манай компани бүрэн хариуцна. Тухайн байгууллагатай гурван жилийн гэрээ байгуулж, гэрээ дуусмагц төхөөрөмжүүдийг байгууллагынх нь үндсэн хөрөнгөд шилжүүлнэ. Гэсэн хэдий ч бид интернэтийнх нь төлбөрийг төлсөөр л байна. Цаашид магадгүй 6G сүлжээ нэвтэрч, төхөөрөмжөө шинэчлэх шаардлага үүсвэл сольж өгнө. Мөн УБТЗ-ын бусад байгууллага, өртөө зөрлөгүүдэд ч үнэгүй интернэтийн төхөөрөмж суурилуулж болно. Бид Орхон аймгийн ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгүүдэд суурилуулахаар Боловсролын газартай нь гэрээ байгуулсан. Үнэгүй, хурд сайтай 5G сүлжээ суурилуулснаар сурагч бүр хичээлийн орчинд интернэтийг хязгааргүй ашиглах боломж нэмэгдэнэ” гэв.

Түүнчлэн, төмөр замын чиглүүлэх сургалттай 20, 73 дугаар сургуулийн захирлуудтай уулзаж, хүсвэл үнэгүй интернэт суурилуулах, одоо байгаа интернэтийнх нь хурдыг нэмэх боломжтойгоо танилцуулсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

1 сэтгэгдэл байна.

Зочин 5 сарын өмнө
Их баярлалаа