УБТЗ-ын хэмжээнд эмчилгээний чанар, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтыг хэрэгжүүлж буй УБТЗ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн найм, Тээврийн хяналтын албаны нэг ажилтанд өнөөдөр Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар Улсын ахлах байцаагчийн эрх олголоо. Улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг, албаны болон хувийн дугаарыг УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд гардуулж, баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж чиг үүргийнхээ дагуу эмчилгээний чанар, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт нь Эрүүл мэндийн Яаманд шилжсэнтэй холбоотойгоор хяналтын улсын /ахлах/байцаагч нарын эрхийг ийнхүү нөхөн сэргээж байгаа юм.