УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариусан орлогч дарга Ш.Нямсүрэнгээр ахлуулсан Замын даргын улирлын үзлэгийн комисс өнгөрсөн долоо хоногт хойд хэсэглэлд ажиллалаа. Энэ үеэр бороо хур ихтэй байгаагаас зам сум улайх, ул шорооны эсэргүүцэл багассанаас зам төмөр хэлхээний релейны хүчдэл багасах, аянга буух, замын чигийн гэмтэл гарахаас сэргийлж урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж ажиллахыг Зам, Дохиолол холбооны I ангиудын удирдлагад үүрэг болголоо.

Эрсдэлийг тодорхойлох, үнэлэх бууруулах чиглэлээр салбар нэгжүүд анхаарч ажиллаж байна. Сүхбаатар ТҮГ-т далд ноцтой гэмтэл буурсан, технолгит үзлэгийг чанарт болон Сүхбаатар эргэх депогийн зүтгүүрийн бригадын бэхэлгээ, машинч нарын эрүүл мэндэд анхаарах, амрах байрны агааржуулалтын асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлууд яригдлаа.

Сүхбаатар зангилаанд Төмөр замын гарам, Аюултай бүсийн чиглэлээр зохион байгуулж буй ажлууд тодорхой үр дүнд хүрч байгааг цохон тэмдэглээд хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэх тул зангилааны салбар нэгжүүд хамтран ажиллах үүрэг чиглэл өглөө.

Түүнчлэн, УБТЗ-ын түүхт 75 жилийн ойн баярын мэндийг Замын захиргааны нэрийн өмнөөс нийт төмөр замчиддаа дэвшүүлж хөдөлмөр зүтгэлээрээ хамт олноо манлайлж ажилласан нэр бүхий ажилтнуудыг шагнаж урамшуулав.

Сүхбаатар зангилааны хамт олон үзлэгт сайн бэлдсэн байна гэж Замын даргын Хэвлэлийн төлөөлөгч Л.Зоригт цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.