Нүүр УБТЗ ХНН Улирлын үзлэгийн комисс хойд замд ажиллаж байна
УБТЗ ХНН

Улирлын үзлэгийн комисс хойд замд ажиллаж байна

G.Press 2 жилийн өмнө 126 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнгээр ахлуулсан улирлын үзлэгийн комисс энэ сарын 7-нд Замын-Үүд зангилаанаас ажлаа эхлүүлж, 12-ны өдөр урд замын бүх өртөө зөрлөг, хөдөлгөөнтэй холбоотой салбар нэгжийн ажлыг шалгах ажлаа өндөрлүүлсэн байна. Тэгвэл тус комисс хуваарийн дагуу 15-нд Сүхбаатар зангилаанаас ажлаа эхлүүллээ. Улирлын үзлэгийн комисс энэ сарын 15-18-ны хооронд хойд замд ажиллаж, 21-23-нд төвийн хэсэгт ажиллах хуваарьтай юм. Улирлын үзлэгийн комиссынхон өмнөх үзлэгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, эрсдлийн үнэлгээ, үерийн нөөц, гологдол дутагдлын мөрөөр хийж буй ажил зэргийг газар дээр нь шалгаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.