Замын даргын А/04 тушаалын дагуу Хөдөлгөөний аюулгүй байдлын улирлын үзлэг Замын-Үүд зангилаанаас эхэллээ.
Илчит тэрэгний гэмтлийг бууруулах, суурь бүтцийн төхөөрөмж, байгууламжуудын хэвийн найдвартай ажиллагааг хангах, хүйтний эрч чангарч байгаа үед тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжиж ХАБЭА-г хангуулах чиглэлээр салбар нэгжүүдийн удирдлагуудад холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.
2026 оны А/02 тушаалаар “Хүн төвтэй хөдөлгөөний аюулгүй байдлын тогтолцоог сайжруулах” зорилт тавьсан бөгөөд хүний хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлийг бууруулах, технологи мөрдөлт, ажлын сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх, сургалтын чанар үр дүнг сайжруулах нь хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр дэвшүүлсэн энэ жилийн зорилт юм.
Замын-Үүд зангилааны салбар нэгжүүд 70 жилийн ойгоо тохиолдуулан олон бүтээлч ажлуудыг өрнүүлж түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтахаар зорьж байна.
