Маргааш буюу энэ сарын 31-ээс эхэлж гурван жил зогссон Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг дахин сэргээхээр болсон.
Эхний галт тэрэг маргааш Улаанбаатараас хөдөлж, есдүгээр сарын 1-нд Эрээн боомтод очно.
Цаашид УЛААНБААТАР-ХӨХ ХОТ, УЛААНБААТАР-БЭЭЖИН чиглэлийн зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг ойрын үед сэргээх асуудлыг ажил хэрэг болгохоор ажиллаж байна.
